Геологчид ажил мэргэжлээрээ уралдав
Монгол Улсын хөгжлийн гарц, нөөц боломжийг бий болгож буй эрдэнэсийн эрэлчид болох геологичид 8 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд ажил мэргэжлийн уралдаанаа амжилттай явуулжээ. Геологийн судалгааны төв үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд болсон тус уралдааныг Уул уурхайн яам ерөнхий зохион байгуулагчаар оролцсон байна. Элсэн тасархайд явагдсан “Геолоигчдын ажил мэргэжлийн уралдаан”-д 15 компанийн 29 баг, 200 орчим оролцогч хоорондоо геологийн зураглал, эрлийн ажил, геофизикийн судалгаа гэсэн гурван төрлөөр мэргэжлийн ур чадвараа сорьжээ.
Энэ үеэр эрдэмтэн докторууд залгамж халаа үедээ үнэтэй сургаалиа хайрлаж, сонирхсон асуултанд нь хариулт өгсөн байна. Мөн Уул уурхайн яамны мэргэжилтнүүд эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого шийдвэрээ танилцуулж, геологичдийн санал хүсэлтийг сонсон чөлөөт ярилцлагын цаг өрнүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ