
Хан Ми FTA холбооны ээлжит гэрээг эрх баригч Ханнара намаас дэмжсэнийг эсэргүүцэгчдийн жагсаал Засгийн газрын гадна Сөүл хотын Мёнгдунг дүүрэгт боллоо.
Засгийн газрын гадна Минжү болон бусад намын идэвхтэнүүдээс бүрдсэн 3000 гаруй хүн оролцсон жагсаал болсон бол Мёнгдунд дүүрэгт оюутан залуусаас бүрдсэн 2000 орчим хүн цугларч, Хан Ми FTA холбооны гэрээг цуцлахыг шардсан байна.
Тэд чанга яригчаар өөрсдийн шаардлагыг зарлаж жирийн олон иргэнийг эгнээндээ багтаажээ. Тэднийг хууль бусаар олон нийтийн газар жагсаал хийсэн хэргээр цагдаагийн газраас хурдан тарахыг шаардсан боловч шаардлагыг нь хүлээн аваагүй аж.
Тиймээс цагдаагийнхан 2 машин дээрээс ус цацаж жагсагчдыг тараан , уг жагсаалыг зохион байгуулсан гэгдэх 19 хүнийг саатуулсан байна.
Энгийн жагсаал хийж байсан жагсагчид руу хүйтэн ус цацсанд олон иргэд дургүйцлээ илэрхийлж эсэргүүцлийн тэмцлээ үргэлжлүүлэн хийнэ хэмээн мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ