Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг боллоо

img

Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс эхлэн нэг сарын 192 мянган төгрөг боллоо.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар шинэчлэн тогтоож, энэ оны 09 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр талууд шийдвэрлэсэн. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 36.7 хувиар нэмэгдэж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4 дэх заалтад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоож байх хэрэгтэй. Ингэхдээ нийгмийн түншлэлийн аль нэг тал эсхүл талууд хамтран Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх санал гаргаж, түүнийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор хэлэлцүүлж, шийдвэрлэхээр заасан байдаг.

1

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээний болон энгийн ажилд ажиллаж буй ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ юм.

1

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэтгэвэр:
доод хэмжээ нэмэгдэхэд тэтгэвэр тэтгэмж дагаад өсдөг байх ёстой манай ерөнхий сайд нэмэхгүй гээд зүтгэчихсэн шүү дээ
2013-09-01