Лондонгийн Хөрөнгийн биржийн төлөөлөл иржээ

img

“Лондонгийн Хөрөнгийн бирж групп”-ын Глобал хөгжлийн газрын дарга Антонелла Амадей дотоодын хөрөнгийн зах зээлийг цаашид хамтран хөгжүүлэх, зах зээлд  тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцохоор өнгөрөгч сарын 27-30 хооронд Монголд иржээ. Тэрбээр Монголын Хөрөнгийн бирж болон төр засгийн холбогдох байгууллагууд, зах зээлийн оролцогчидтой уулзахын зэрэгцээ манай улстай байгуулсан гэрээний амжилтыг дүгнэхээр ирсэн аж. Уулзалтын үеэр Лондонгийн хөрөнгийн бирж болон Монголын Хөрөнгийн биржийн урт хугацааны түншээр ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ. Тэрээр Монголын хөрөнгийн бирж болон Монголын зах зээл бүрэн хөгжих бололцоотойг дурьджээ.

1

Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж нь “Лондонгийн хөрөнгийн бирж групп”-тэй стратеги хамтын ажиллагааны “Ажлын Мастер гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулсан билээ. Тус гэрээний хүрээнд зах зээлийн дүрэм журмуудыг шинэчилэн, Дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг “Миллениум Ай Ти” технологийг нэвтрүүлэн, төлбөр тооцоог урьдчилсан төлбөрт хэлбэрээс дараа төлбөрт системд шилжүүлж, хөрөнгийн зах зээлд ажиллаж буй 120 гаруй боловсон хүчийг сургаж бэлдсэн зэрэг ажлуудыг хийжээ.

1

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Лондонгийн хөрөнгийн бирж Монголд 14 сая долларын программыг энд тэндээс авч шахчихаад, 1 өдөр хийдэг байсан арилжааг 3 өдөр болгож гайхуулчихаад, МХБ-ийн арилжааг унагачихаад явлаа.
2013-09-02