“Багануур”ХК-ийн үнэт цаас 7.12 хувиар буурчээ

img

Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийтдээ 59 хэлцэл хийгдэж, 19 ХК-ийн 22361 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр тендер саналын болон багцын арилжааг хийгээгүй бөгөөд энгийнээр 2 тэрбум 752 сая 910600 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явуулсан байна.

1

ТОП-20 индекс баасан гарагт 13661.40 нэгжид хүрч, 39.52 нэгжээр буурчээ. Тодруулбал, “Хишиг-Уул”/15 хувь/, “Монгол Шевро”/14.84/, “Э-Транс ложистикс”/10.09/, “Монгол савхи”/8.61/ зэрэг 9 компанийн хувьцааны ханш өссөн бол 4 компанийнх тогтмол үзүүлэлттэй гарсан байна. Харин үнэт цаасны арилжаанд оролцсон “Багануур”/-7.12/, “Монголын цахилгаан холбоо”/-2.65/, “Говь”/-2.22/ гэх мэт 6 ХК-ийн ханш буурчээ.

1

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ