Дугаарын түр хязгаарлалт дууслаа
Нийслэлд хийгдэж байгаа зам засварын ажлууд болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг дугаарын тэгш сондгойгоор явуулах түр зохицуулалтыг хийсэн билээ. Автомашины тэгш сондгой дугаараар явуулах түр хязгаарлалт өнөөдрөөс дуусч хуучин зохицуулалтдаа шилжив. Өөрөөр хэлбэл, автомашинтай хүмүүс өмнө нь мөрдөгдөж байсан гаригийн буюу нэг өдөр замын хөдөлгөөнд оролцохгүй байх журмаа мөрдөх юм.
1
Мөн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах түр журам дууссан тул энэ хугацаанд үнэгүй явж байсан троллейбус ч өнөөдрөөс хуучнаараа явж эхэллээ.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ