
Өнөөдөр төвийн нутгаар, цаашдаа
нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүснэ.Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй, төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 23-28 хэм Говийн бүсийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсч 15-17 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 871гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ