
Оюутны хичээлийн шинэ жилийн нэгдсэн нээлт болох “Оюутны тангарагийн баяр” өнөөдөр 10.30 цагт Бөхийн өргөөнд болно.
Тус үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л,Гантөмөр, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан нар оролцоно.
Тангарагийн баярт оролцсон оюутан бүрт “Оюутны хөтөч” гарын авлага болон азын сугалаа тараах бөгөөд урлаг соёлын оддын шоу тоглолт болно. Үүнээс гадна Улсын асрамжийн газраас шинээр их дээд сургуульд элсэж буй дөрвөн оюутанд сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжаар үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулах юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ