Цаазлах ялыг зөвхөн ”амийг амиар солих” хүрээнд ойлгож, өс хонзон авах, хохирогчдын сэтгэл санааг тайвшруулах хэрэгсэл болгон ашиглахаа болих хэрэгтэй гэв

img

“Амьдралын төлөөх хотууд”-ын цаазлах ялын эсрэг хөдөлгөөнд Монгол Улсын нийслэл-Улаанбаатар хот нэгдэх санал санаачилгыг Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн  холбоо дэмжиж мэдэгдэл гаргаад байна.   Тус холбооны тэргүүн  Д.Цогтбаатар   “Ардчиллын үнэт зүйлс - ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндлэн дээдэлдэг дэлхийн улс орнуудын жишигт нийцсэн,  Монгол Улсын Үндсэн хуулийн   “хүн...амьд явах эрхтэй” гэсэн заалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх  алхам хэмээн үзэж, “Амьдралын төлөөх хотууд”-ын дэвшүүлж буй цаазаар авах ялаас татгалзах санал, санаачлагад, Монгол Улсын нийслэл –“Улаанбаатар хот” нэгдэж байгаад Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсийн Холбоо бүрэн дүүрэн дэмжиж талархлаа илэрхийлж  байна” гэжээ. Мөн  тэрбээр  “Цаазаар авах ял нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусармаг арга хэрэгслэл, аливаа дарангуйллыг бэхжүүлэх багаж  болж ирснийг цохон тэмдэглэж байна.  Монгол Улсад зөвхөн 1937-1940 он хүртлэх 4 жилд 26721 хүнийг хилсээр шийтгэж, түүнээс 20660 хүнд цаазаар авах ял оногдуулж буудан хороосон. Ийнхүү шийтгүүлэгсэд тэр үеийн насанд хүрсэн хүмүүсийн 10.9 хувийг эзэлж, өөрөөр хэлбэл 100 хүн тутмаас 10-11 хүн шийтгэгдэж, 8-9 хүн буудуулж байсан түүхтэй. Шинэ үеийн түүхэнд ч нэг хүн олон удаа, тухайлбал бүр 5 удаа цаазлах ял оноогдсон боловч хяналтын шатанд гэм буруугүй нь тогтоогдож,  аврагдаж байсан баримт  байна” гэж хэлсэн юм. Түүнчлэн  “Цаазлах ялыг зөвхөн   “амийг амиар солих”  хүрээнд ойлгож, өс хонзон авах, хохирогчдын сэтгэл санааг тайвшруулах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн явцуу ойлголтоос салж, уг шийтгэл хичнээн гай зовлон дагуулж, ямар хохирол учруулж ирснийг хэн бүхэн тунгаах ёстой. Цаазлах ялаас илүү, улс орноо  хөгжүүлэх, түмэн олныхоо аж амьдралыг тэтгэх замаар гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгахад анхаарах нь  илүү хүмүүнлэг, энэрэнгүй, мөн үр дүнтэй үйл ажиллагаа гэж үзэж байна. Цаазлах ял байсны уршгаар олон мянган Монгол хүн  зөв, буруугаа тогтоолгож амжилгүй хилс хэргээр шийтгэгдэн  хохирч байсныг Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо байгуулагдсан цагаасаа баримтжуулан буруушаасаар ирсэн гэж мэдэгдлээ. Аливаа төр, ялангуяа дарангуйлагч төр сул дорой байдлаа халхлах хэрэгсэл болгон хуулийн энэ заалтыг ашигласаар ирсэн нь түүхэн эмгэнэл юм. Хууль тогтоох, хянан шалгах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах, үйл ажиллагаанд эрх мэдэл, хөрөнгө чинээтэй бүлэглэл, хувь хүмүүс нөлөөлж, шударга ёс зөрчигдөж буй өнөөгийн ээдрээ, булингартай цаг үед ялын дээд хэмжээг хэрэглэхгүй байх нь үл засагдах алдаа завхрал гарахаас сэрэмжлэх  арга зам гэж хэлмэгдүүлэлтийн гай гамшгийг биеэрээ туулсан хүмүүсийн  санал санаачилгаар  байгуулагдсан, эдүгээ “хүний эрхийн манаанд” зогсох шинэлэг үзэл баримтлал сонгоод байгаа Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбоо үзэж байна. Цаазлах ялыг халах нь хүний амьд явах эрхийг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг нь хамгаалах утгаараа энэ цаг үед Монгол түмэнд олдсон түүхэн боломж, хойч үеийнхний өмнө төр, засгийн хүлээсэн эрхэм хариуцлага, зайлшгүй хийх алхам  мөн.  Хүний эрх, эрх чөлөөг хамгаалан тэмцэгч - иргэн бүхэндээ  хандаж цаазлах ялыг бүрмөсөн халахад дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна” хэмээн мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

battsetseg:
Mongol tsus mongol undes gedeg yabch changahan huulitai bhgui bol bolohgui yum shige Tsazgui bolod yasan hun amini hereg iher garsan GArar bish bla gehed sogtu mashinar dairch ba Hun gedeg zabal helj dadulj oilgulj zasulj bjl jinhene hun boloh duhdug amitan Tsaztai bh heregtei gej boddog Ardchlal HUNig zasahguiger uur orni huli iim tiim ged sabchad bj bguie Mongol ugam omogshil bie mahbodio sudlah heregtei Getel bidnig gadni oron sudlad bashte Bidni hedhen mongolchud yagad taiban amgalan inemseglesen huni tulu zub huulitai bolj bhgui gej Ih hurald zub setgeltei zub murtei huulich narig iher gargahig husej ba Munh huh tenger miny...
2012-09-13
sugar:
zov zov omno ni helmegddeg bsan harin odoo shuuh gedeg nertei irgediin itgeliig huleesen irgediin tatvarin mongoor tslinjdag humuus bna, bid mongo tolj bgaa yum shuulguuleh rkhtei. tegeed bas ter busarmag yumnuudiig bur tamlah heregtei, uhamsargui humuus arai l ih bna, ter urgelj tevchij huleej amidrana gej bhgui, tsaazaar avah yl baij l baij humuus uhamsartai bolno,
2012-07-20
Manai uls manai niigem tsaazaar avah yaliig halahad tolovshoogui bna shuu dee.. Ter Europ USA zereg ard irged ni ondor es surtahuuntai, niigem ni tolovshson ornuudad l tohirnoo. Manai uls haraahan boloogui gj bodoj bna. Hun amid yavah erkhtei bolovch. Khunii amiig horooson ter buzar bulai hereg uildsen, gaj dontoi hunii naimaachin zereg ergeed khunii amid yavah erkh erh choloond haldsan niigmiin hog shaar bolson yumnuudad oohshuulj amid yavuulj bolohgui bhaaa... Odoo ardchilsan niigemd hun zugeer neg helmegdeed ongoroh ue bish bolson.. Teheer unen moniig shuuh zasaglaltai orond helmegduulelt gej baihguiee.. Harin hunii erhk choloog boogduulj amid yavah erhk cholooog ugui hiij bgaa busarmag buzar yavdliig udaa daraa hiij bgaa, tuuniigee huleen zovshooorohgui bgaa tiim hogiin yumnuudiig tsaazaaar avah ni zui esnii hereg
2011-11-25