Америкт дайны эсрэг жагсаал боллоо
Америкийн бараг сонин сүүлийн өдрүүдэд Сирид дайн явуулахын эсрэг нийтлэлийг эхний нүүрэндээ тавьж байна. Өнгөрөгч ням гарагт олон зуун хүн Нью-Йоркийн төвд Сирид цохилт өгч болзошгүй АНУ-ын цэрэг дайны үйл ажиллагааг эсэргүүцсэн цуглааныг явууллаа гэж "Си-Би-Эс" телевиз мэдээллээ. Эсэргүүцэгчид Манхэттэны төв дэх Таймс-Скверийн талбайд цугларч Вашингтон болон АНУ-ын холбоотнуудын эсрэг “АНУ, НАТО Сири улсыг бүү оролд”, “Бид дайн хүсэхгүй байна” зэрэг уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэдний олонх нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хөрөг, Сирийн далбаа, мөн "Сири=Ирак. Энэ бол бас худал мэхлэл" гэсэн томоор бичсэн гэрэлт самбарыг барьж явцгаасан байна. Үүний зэрэгцээ ойролцоо гудамжинд Сирийн Сөрөг хүчний талынхан "сад-террорист" гэсэн лоозонг дэлгэрүүлэн хашгичсан жагсаал болж өнгөрсөн байна.
"Эн-Би-Си" телевизийн явуулсан санал асуулгаар Америкийн иргэдийн тал хувь нь Сирид явуулж болзошгүй дайны үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Санал асуулгад оролцогчдын 42% нь сөрөг саналтай байгаагаа илэрхийлж, үлдсэн хэсэг нь хариулахад хүндрэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ