105 сургуулийн сурагчдад хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ

img

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан жил бүр зохион байгуулдаг "Хариу нэхээгүй тус" аяны хүрээнд өнгөрөгч сарын 25-ны өдөр Чингисийн талбайд “Хайраар дүүрэн хайрцаг” нэртэй хандивын хайрцаг байрлуулж хичээлийн хэрэгсэл, ном, дэвтэр, ил захидал цуглуулсан.

Энэхүү хайрцагт цугласан хичээлийн хэрэгсэлийг хотын төвөөс алслагдсан, амьдралын баталгаажих түвшин доогуур өрхийн болон хагас, бүтэн өнчин суралцагчдад бэлэглэхээр болжээ. Үүнийхээ дагуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 70 сурагчийг сонгон авчээ.

Тус аяныг зохион байгуулагчид өнөөдөр 13.00 цагт Баянхошууны эцэст байрладаг тус сургууль дээр очиж хандивын хайрцагт цугласан хичээлийн хэрэгсэл болон ном дэвтрийг эздэд нь хүргэх юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ