Гранд дербид ялсан Ливерпүүл лигийг тэргүүлж эхэллээ
2013-09-02

 

Английн премьер лигийн 3-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. Ням гаригт хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн тоглолт буюу Ливерпүүл заналт өрсөлдөгч Манчестер Юнайтедыг талбайдаа хүлээн авч тоглосон Гранд дербин ялагчаар талбайн эзэн баг тодорлоо.

1

Эхний хоёр тоглолтод гоолдоод байсан Даниэль Старриж энэ удаа мөн л гоолдсон. Тэрбээр тоглолтын 4 дэх минутад Аггерийн дамжуулалтаар хожлын гоолыг оруулсан. Гранд дербид ялалт байгуулсан Ливерпүүл 9 оноотой болж лигийг тэргүүлж эхэллээ. Мерсисайдын улаанууд 1994-1995 оны улирлаас хойш эхний 3 тойрог дараалан ялалт байгуулж байгаа бол хаалгач Симон Миньоле ч 3 тоглолт дараалан хаалгаа хуурай маналаа.

1

Мөн өдөр хойд Лондонгийн дерби явагдсан. Тотенхэмийг талбайдаад хүлээн авсан Их буучид тоглолтын 23 дахь минутад оруулсан Оливье Жиругийн гоолоор хожил байгуулж 3 оноо авсан. Арсенал 6 оноотой болж хүснэгтийн 4-р байранд бичигдэж эхэлсэн бол Тоттенхэм 6-р байранд 6 оноотой бичигдэж байна.

Өнгөрсөн шөнө Английн Премьер лигийн хүрээнд явагдсан өөр нэгэн тоглолт нь Вест Бромвич Альбион–Суонси Сити багуудын тоглолт байсан. Уг тоглолт 2-0 харьцаатай цагаан хунгуудын ялалтаар өндөрлөжээ.

Харин бямба гаригт 6 тоглолт болсон.

Манчестер Сити 2-0 Халл Сити

Кардифф сити 0-0 Эвертон

Ньюкасл 1-0 Фулхэм

Норвич 1-0 Саутхэмтон

Вест Хэм 0-1 Стоки

Кристал Пэлас 3-1 Сандерленд  

д/д

Багийн нэр

Тоглосон тоглолт

хожсон

тэнцсэн

хожигдсон

Бөмбөгний харьцаа

оноо

1

 ЛИВЕРПУЛЬ

3

3

0

0

3-0

9

2

 ЧЕЛСИ

3

2

1

0

4-1

7

3

 МАНЧЕСТЕР СИТИ

3

2

0

1

8-3

6

4

 АРСЕНАЛ

3

2

0

1

5-4

6

5

 СТОК СИТИ

3

2

0

1

3-2

6

6

 ТОТТЕНХЭМ

3

2

0

1

2-1

6

7

 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД

3

1

1

1

4-2

4

8

 ВЕСТ ХЭМ

3

1

1

1

2-1

4

9

 НОРВИЧ

3

1

1

1

3-3

4

10

 САУТГЕМПТОН

3

1

1

1

2-2

4

11

 КАРДИФФ СИТИ

3

1

1

1

3-4

4

12

 НЬЮКАСЛ

3

1

1

1

1-4

4

13

 АСТОН ВИЛЛА

3

1

0

2

4-4

3

14

 КРИСТАЛ ПЭЛАС

3

1

0

2

4-4

3

15

 ЭВЕРТОН

3

0

3

0

2-2

3

16

 СУОНСИ

3

1

0

2

3-5

3

17

 ФУЛХЭМ

3

1

0

2

2-4

3

18

 ХАЛЛ СИТИ

3

1

0

2

1-4

3

19

 САНДЕРЛЕНД

3

0

1

2

2-5

1

20

 ВЕСТ БРОМВИЧ

3

0

1

2

0-3

1

  Б.Бат
Shuud.mn
Сонин хачин
tumurchin:
Lierpool ene ercheeree uragshaa. Nuhtsaad ugsugei.
2013-09-02