“Фүкүшима”-ийн радиацийн түвшин 18 дахин их байжээ

img

  “Фүкүшима”-ийн алдагдсан радиацийн түвшин 18 дахин их байсныг Японы засгийн газар анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт наад зах нь 300 тонн цацраг идэвхт бодистой ус хөрсөнд шингэсэн хэмээн мэдээлж байв. Энэ бол гамшгийн түвшин хүрсэн ноцтой алдаа болоод байна. Японы атомын цахилгаан станц 2011 онд болсон цунамигийн дараа хэд хэдэн удаа цацраг идэвхт бодис алдсанаа мэдэгдэж байв. Өнгөрөгч долдугаар сард станцийн оператор “Терсо” анх удаа ус хөргөх систем нь эвдэрснээс болж хортой бодис алдсанаа хүлээн зөвшөөрсөн юм. Харин энэ удаагийнх дөрөв дэх нь болж байгаа юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ