Он гарсаар галын улмаас 43 хүн нас баржээ

img

  Энэ оны эхний найман сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2709 удаа гарч, 7,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түймрийн улмаас 43 хүн нас барж, 38 хүн түлэгдэж гэмтэн 877 толгой мал хорогдож, 1390 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 839 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 19,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.   Харин ой, хээрийн түймэр 16 аймгийн 70 сум, нийслэлийн 4 дүүргийн нутагт 128 удаа гарч нийт 3,3 сая га талбай түймэрт өртөн урьдчилсан байдлаар байгаль экологийн болон эд материалын 3,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймэр унтраахад 90 сая төгрөгийн зардал гараад байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ