“USS Nimitz” Улаан тэнгис рүү команд авчээ

img

Америкийн цөмийн түлшээр ажилладаг онгоц тээвэрлэгч “USS Nimitz” Улаан тэнгис рүү хөдлөх тушаал авчээ. Энэ бол Сирид цохилт өгөх тохиолдолд армийн ажиллагааг дэмжих зорилготой гэж барууны хэвлэлүүд бичиж байна. “USS Nimitz”-ийг америкчууд  Афганистанд ашигласан юм. Тус хөлөг Вашингтон мужийн Эверетт зогсоолд ирэх байсан ч түүний даалгаврыг өөрчилж  Сирийн эрэг рүү, магадгүй Улаан тэнгис рүү хөдлөх тушаал өгсөн аж. Одоогоор АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын таван сөнөөгч Газар дундын тэнгист байгаа юм. Эдгээр сөнөөгч онгоц дээд зэргийн буюу 200 цэнэгт Tomahawk хошуутай байгаа.

Үүнээс гадна ажиглагчид Америк Сирид цохилт өгвөл нефтийн үнэ баррель нь 125-200 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ