
Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар хурандаа Ж.Наранбаатарыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар томилжээ. Ж.Наранбаатар нь уг албанд томилогдохоосоо өмнө АТГ-ын Тамгын хэлтсийн даргаар 2012 оны есдүгээр сард томилогдон ажиллаж байсан аж. Тэрээр Цагдаагийн академи, ОХУ-д Холбооны аюулгүй байдлын албаны академид тус тус суралцаж төгссөн, мэргэжлийн тагнуулч, хуульч юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ