
Тэрбээр цомгийнхоо тухай хэлэхдээ “Энэ үнэхээр сонирхол татмаар, хөнгөн хэмнэлтэй, хайрын дуунууд байх болно. Намайг илэрхийлсэн тийм бүтээлүүд гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрнө гэж бодож байна” гэжээ. Уг цомог нь 2007 оноос хойшхи анхны соло цомог болж байгаа юм.
Пол 12 дуу бүхий цомогтоо ихээхэн анхаарал хандуулж продюсор Paul Epworth, Mark Ronson нартай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр дуу бүр өөрийн өнгө төрхтэй болно гэж тэрбээр нэмж ярьжээ. Түүний шинэхэн цомог аравдугаар сарын 14-нд Их Британид, аравдугаар сарын 15-нд Америкт нээлтээ хийх юм байна.
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ