Тамхи татсан иргэдийг 29.3 сая төгрөгөөр торгожээ
Тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн орон даяар хэрэгжиж эхэлсэн билээ.Хуулийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж буй юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн ажилтнууд нийт 302 зөрчил илрүүлж, 29.3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Энэ хууль иргэдийг дам тамхидалтаас сэргийлэх, эрүүл мэндийг нь хамгаалах зорилготой бөгөөд нийтийн үйлчилгээний газруудад тамхидалт үгүй болсон гэж цагдаагийн газраас мэдэгдэж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ