Хүнсэнд нийлүүлэгдэж буй мах шалгалтанд БҮДЭРЧЭЭ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Монгол Улсын “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” хуульд мал, мах тээвэрлэх, тууварлах, мал нядлах, мах худалдан борлуулах үйлчилгээ эрхлэгчдийн хүлээх үүрэг, хариуцлагатай холбогдсон заалтууд болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн явцад шалгалт хийжээ. Шалгалтанд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг, Нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, мал нядалгааны цэг, мал, мах худалдааны захууд, мал туувар, тээврийн замууд хамрагджээ. Нийт 3170 аж ахуйн нэгж хамрагдаж мал нядалгааны газар 16, мах боловсруулах үйлдвэр 6, хүнсний худалдааны өв, хүнсний зах 35, нийтийн хоолны газар, дэлгүүр 346, тээврийн хэрэгсэл 2499, иргэн 288 хамрагдсан байна. Шалгалтаар Архангай аймгийн “Сэрүүн хангайн зам” ХХК, Хасу-мандал” ХХК-ны хүнсний зах, мал нядлаж нийтийн хэрэгцээнд нийлүүлэхээр тээвэрлэж буй бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шалгалтаар “Сэрүүн хангайн зам” ХХК-ны нөөцийн махны чанар аюулгүй байдлыг шалгахад нөөцөлж буй махны мал эмнэлэг, ариун цэврийн гарал, үүслийн гэрчилгээ байхгүй, тухайн махыг хаанаас нийлүүлсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн нийлүүлэхээр бэлтгэсэн зэрэг зөрчил дутагдал илэрлээ. “Хасу мандал” ХХК-ны хүнсний захын мах хадгалаж буй склад нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй, бандан тавиурын будаг халцарч, хана, туурганы шавар шохой унаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгээгүй, мах худалдаалж буй иргэдийн хөдөлмөр хамгааллын хувцас шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрсэн. “Хангайн хүнс” ХХК нь өвчний сэжигтэй “саатуулсан” гулууз мах, бүтээгдэхүүн, буцаагдах болсон түүхий эдийг тусад нь хадгалах өрөөгүй, малын сойлгын хашаа, сэжигтэй мал саатуулах хашаа, мал баазын хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тухай тэмдэглэл, баримт байхгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Мөн Архангай аймагт эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цайны газар, бууз, баншны цех зэрэг 25 байгууллага, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалтыг малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хадгалах стандартын шаардлага хангасан складгүй, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн махыг мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээнд хамруулж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг тогтмол авч хэвшээгүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ. Тус аймаг нь мал нядалгааны төвлөрсөн цэг, цех байхгүйн улмаас иргэд хаа дуртай газраа, өөрийн хашаа, байр, саравчинд нядалгааг явуулж, монгол аргаар бэлтгэн нийтийн хэрэгцээнд махыг нийлүүлж байгаа нь зөрчтл арилахгүй байна. Харин Булган аймагт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж мал эмнэлгийн гэрчилгээ авсан боловч сум, багийн Засаг дарга, улсын байцаагчаар баталгаажилт хийлгээгүй, Мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулахгүй тээвэрлэж байсан. Тээвэрийн хэрэгсэл 28-ыг шалгахад мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй мал эмнэлэг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээгүй зөрчил 1 илэрч холбогдох хууль, журмыг танилцуулан шийтгэврийн арга хэмжээ авсан. Аймгийн хэмжээгээр мал нядлах цэг байхгүй. ХАА-н бүтээгдэхүүний зах нь хөргүүр, хөргөгчгүй байжээ. Дархан аймгийн хэмжээнд зориулалтын төвлөрсөн мал нядалгааны цэг байхгүйгээс нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа махны 94.7 % нь уламжлалт аргаар бэлтгэгдэж байгаа нь “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 5.1.5 заалтыг зөрчиж байна. Махыг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслэлийн 54 % нь зориулалтын бус, хүнсний захууд дээр мах зөөдөг гар тэргэнцэрүүдийг байнга ариутгаж халдваргүйжүүлдэггүйгээс мах нь механик бохирдлоор бохирлогдох нөхцөл бүрдэж байна. Орхон аймгийн Мал нядалгааны газар нь ажлын байр тоног төхөөрөмжийг угааж цэвэрлэх халуун усгүй байгаа нь Махны хяналтын дүрмийн 4.9,9.1, ажлын хувцасыг тогтмол угааж цэвэрлэдэггүй нь Махны хяналтын дүрмийн 6.4,10.5, Мах хадгалах өрөө бүртгэл хөтөлдөггүй Махны хяналтын дүрмийн 22.2, бүтээгдэхүүн борлуулалтын бүртгэл хөтөлдөггүй,бүртгэл мэдээлэлийг бүрэн тусгадаггүй нь махны хяналтын дүрмийн 26-р зүйлийг, мэргэжлийн технологчгүй,технологийн заавартаа эрсдэл үүсгэх хүчин зүйлийг тусгаагүй Өвөрхангай аймгийн Мал нядалгааны цэгт нядалгаанд орсон 350 малыг бруцеллёзын шинжилгээнд хамруулсан эсэхийг шалгахад ям бруцеллёз, өвчний шинжилгээг бүрэн хийлгээгүй, бруцеллёзаас өөр шинжилгээг журналд хөтлөөгүй, махыг хадгалах зооринд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээгүй, хөтөлж буй бичиг баримтанд он сар өдөр тавьдаггүй, мал эмнэлгийн ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээний зарцуулалтыг үнэн зөв гаргаагүй байна. Занабазар худалдааны төв худалдаа үйлчилгээ явуулж буй худалдагчид нь ил задгай шалан дээр их хэмжээний мах хураасан, шулсан махныхаа ясыг лангууныхаа ард хураасан, мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээүй махыг авч худалддаг, хөдөлмөр хамгааллын хувцсыг өмсөж хэвшээгүй. Ажлын хувцас хэрэглэж хэвшээгүй. Хүдэр суманд Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ “Ханхөхий” дэлгүүрт агааржуулалт байхгүйгээс хөгц мөгөөнцөртэй, шал цөмөрсөн, хүнсний эрүүл ахуйн дадал, ерөнхий зөвлөмжид туссан ерөнхий шаардлага хангахгүй, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн борлуулдаг зөрчлүүд илэрлээ. Хэнтий аймаг Биндэр суманд мал мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээний бичилт, зурагжуулалт, журнал хөтлөлт сайн байхад Хэрлэн, Норовлин сумдад санхүү талаасаа сайн байгаа боловч багийн Засаг дарга нарын анхан шатны бүртгэл журнал байхгүй байна. Дадал суманд мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ нь багийн Засаг дарга нар бичилт хийж мөнгөн дүнг, мөнгөний баримтын хамт нягтлан бодогч нарт өгсөн боловч Сумын Иргэдийн хурлаар батлагдсан журмын дагуу нэг бодоос 2000 төгрөг, богоос 500 төгрөг авч байгаа нь Аймгийн ИТХ-ын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаар тогтоолыг зөрчсөн байна. Төв аймагт аймгийн ИТХ-ын “ Мал хулгайлах гэмт тэмцэх хэрэгтэй тэмцэх” дэд хөтөлбөр батлагдсан боловч хяналт шалгалтын явцад явцад дараахь зөрчил илэрлээ. Мал тууврын замыг сумдын ИТХ-аар батлуулаагүй, Хяналт шалгалтыг цаг хугацаанд хийдэггүй зэрэг дутагдал байна. Нийслэлд Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр хийсэн хяналт шалгалтаар 66 иргэн мал эмнэлэг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мах тээвэрлэсэн зөрчил ч илэрчээ. Мөн Налайх, Эмээлт түүхий эдийн захад арьс шир, ноос, ноолуур орон нутгийн мал эмнэлэг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдаалагдаж байна. БГД-ийн“Таван эрдэнэ”, ”Хар хорин да хүрээ”, СБД-ийн “Гурван эвтэн” ХХК-ний Меркурий худалдааны төв, “Саруул”, ”Бүрд”, СХД-ийн “Өгөөж ”хүнсний захад жижиглэнгээр худалдаалагдаж буй махны 30% нь мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хөдөө орон нутгаас нийлүүлэгдсэн гээд хүнсэнд нийлүүлэгдэж буй махны чанар хангалтгүй байсан зөрчилүүд илэрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zar:
Tsonjin boldog chingisin hoshoonii hajuud 3ga gazar zarna mashin oroltsuulj solij bno. Utas 91999976
2012-04-24
Дархан аймгийн гэнээ хө,Дархан-Уул аймгийн гэвэл яасан юм бэ хө
2011-11-25
МХЕГын боловсролгүй тэнэг нөхдүүд энэ мэт худлаа цаасны ажил хийдгээ болил дооь шалгалт гэж баахан идэж ууж мөнгөжижи ирчээд хурал ёооё нээрэн ичмээр тэнэгүүд дээ
2011-11-24