Майкл Дуглас эхнэрээсээ тусдаа амьдрах болжээ

img

Элдэв хов живэнд өртөөд байдаггүй гэр бүл болох Майкл Дуглас, Катерина Зэта Жонес нар хэсэг зуур тусдаа амьдрахаар болжээ. 13 жилийн турш хамт амьдарсан тэдний харьцаа төгсгөл болж байна. хосууд 1998 онд Францад болсон кино наадмын үеэр танилцан, 2000 онд албан ёсоор гэрлэж хүү охинтой болсон. Гэсэн ч хосуудын амьдрал сүүлийн хэдэн жил тийм ч таатай байгаагүй ажээ.

Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Манхаттенд болсон гала тоглолтоос хойш хамтдаа харагдаагүй. Энэ тухай “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Майкл Дуглас “Би хүүхдүүддээ маш их хайртай. Хүн бүрт заяадаггүй сайхан гэр бүлийн амьдралыг хоёр ч удаа мэдэрсэн. Би азтай хүн” гэсэн байна.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pfjoo:
сексийн тал дээр насны зөрүү гарч асуудалтай болсон гэж байна лээ дээр авгай нь тэгж байсан
2013-09-03