
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 6 дүүргийн 20 байршилд хичээлийн хэрэгслийн түрээсгүй худалдааны цэгүүдийг өнгөрсөн өдрүүдэд ажлуулсан. Цаашид ч энэ худалдаа үргэлжлэх бөгөөд дүүргүүдэд долоо хоног бүрийн бямба, ням гаригт тодорхой заасан байршилд иргэдэд зориулсан үйлчилгээний цэгүүдийг байгуулахаар төлөвлөжээ.
Харин дээрхи захад худалдаа эрхлэгчдээс лангууны түрээс авахгүй, зөвхөн хог хаягдлын хураамж авна. Энэ ажлын хүрээнд Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан журам гаргах юм. Журам батлагдсаны дараа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан түрээсгүй худалдаа явуулах газар, үйлчилгээний хяналтыг хэрхэн тавих заавар тодорхой болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ