
"Төрийн албаны Мерит тогтолцоо-Туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт энэ сарын 3-5-ны өдрүүдэд Төрийн ордоны “Б” танхимд болох гэж байна.
Чуулга уулзалтад БНХАУ, БНСУ, Франц, Кувейт, Армен, Вьетнам, Энэтхэг зэрэг 14 орны Төрийн албаны төв байгууллагын төлөөлөгчид оролцож, “Төрийн албаны Мерит тогтолцоонд нэвтрүүлж буй шинэ санаачилга, арга барил”, “Төрийн албаны Мерит тогтолцоо ба хамаарагч талуудын оролцоо”, “Төрийн албаны төв байгууллагуудын чуулга уулзалтуудын товчоон” зэрэг сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлж,
өөрийн орны туршлагаас хуваалцах юм
.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ