Кембрижийн ханхүүгийн загалмайлсан эцгийн нэр тодров

img

  Хунтайж Уильям, Кейт авхай нар хүүгийнхээ загалмайлсан эцгийг тодруулснаа хэлжээ. Уильямын найз, Лондонгийн хэд хэдэн шөнийн клубын эзэн, 31 настай  Гей Пеллид ханхүү Жоржийн загалмайлсан эцэг болох нэр хүндтэй хэрэг тохиосон талаар Британийн хэвлэлд бичжээ. Пелли энэхүү мэдээг сонссон даруйдаа ухаангүй баярлаж тэмдэглэсэн гэнэ. Харин Кейтийн дүү Пиппа загалмайлсан эх нь болох аж. Жорж хүүг намар загалмайлна гэж хэвлэлд бичсэн байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ