Болт Блаттертэй уулзжээ
Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт хөлбөмбөгийн хорхойтны нэг гэнэ. Тэрбээр Дэлхийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Йозеф Блаттертай Цюрихт уулзаж Бразильд болох дэлхийн аваргын тэмцээнд оролцох урилга авчээ. Энэ үеэр Болт Пеле, Марадонатай адил домогт хүн болохыг хүсдэг гэдгээ хэлжээ.
Болт “Миний хувьд энэ бол нэр төрийн хэрэг. Би хөлбөмбөгийн тэмцээн үзэхийг хичээдэг. Энэ жилийн хувьд цаг зав муугаас хэдхэн тэмцээн үзсэн. Бразилийн шигшээгийн тоглолт намайг бишрүүлсэн. Бразиль гэртээ дэлхийн аварга болно гэж бодож байна” хэмээн ярьжээ. Болт хөлбөмбөгчин болоогүйдээ харамсдаггүй. Гэхдээ Пеле, Марадона, Майкл Жексон, Мухаммед Али нарын домогт тамирчинтай нэр зэрэгцэн явах хүсэлтэй байдаг гэжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ