Зарим нутгаар цочир хүйтэрнэ

img

  Улаанбаатар хот болон Архангай, Булган, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл аймаг өнгөрсөн долоо хоног бороо хур элбэгтэй байсан. Харин энэ долоо хоногийн цаг агаарын төлөв байдлыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Энэ сарын 3-4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн болон говийн нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 3-нд говь талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар дулаарна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ