С.Спилберг: Би 250 кино камер худалдаж аваад Израиль, Палестины хүүхдүүдэд өгнө

img

Холливудын нэрт найруулагч Стивен Спилбергийг мэдэхгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Түүний өвөрмөц сэтгэлгээ бүтээсэн уран бүтээлээс нь илт мэдрэгддэг. Түүнтэй уран бүтээлийнх нь тухай ярилцжээ.

-Таныг “Индиан Жонс”-ыг 20 жилийн дараа дахин үргэлжлүүлэхэд хүргэсэн хүчин зүйл юу вэ?

-Намайг зураг авалтын талбайд гаргах цорын ганц хүчин бол сайн зохиол. Тиймээс ч бид сайн зохиол олохыг хичээж 15 жил өнгөрөөсөн. Энэ бүхэн 1994 онд  болсон. Надад “Шиндлерийн бүртгэл” киногоор академийн дээд шагнал авахад Харрисон Форд гардуулж өгсөн юм. Дараа нь бид хамтдаа тайзны ард ороход тэр надаас шинэ Индиан Жонсыг хэзээ хийхийг асуусан. Тэгэхээр Харрисон Фордын ачаар 1994 онд “Индиан Жонс” үргэлжилсэн гэж бодож байна.

6

-Холливуд сүүлийн үед ихээхэн өөрчлөгдөж байгаа. Таны кинонд орон зай байхгүй болсон гэж эмээгээгүй юу?

-Би Холливудыг өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Холливудад үзэгчдийн сонирхлыг татсан кино бүтээдэг хэвээр. Хэрвээ өөрчлөгдсөн бол технологийн хувьд л байх. Зураг авах, яаж авах, хэрхэн үзүүлэх тал дээр бол хувьсгал гарсан. Гэхдээ гол нь нөгөөх л юун тухай кино гэдэг нь хэвээр. Хүүхдүүдээ дагуулаад энэ киног үзэх үү. Хэрвээ үгүй бол. Яагаад. Холливудад юу  ч өөрчлөгдөөгүй.

6

-Та “Индиан Жонс”-ын шинэ ангид юу гарах талаар дэлгэцэнд гартал хэрхэн нууцалж чадсан бэ?

-Энэ тал дээр надад олон туслах байсан. Гол нь манай киноны фанатууд. Тэд гэнэтийн бэлэг хүсч байсан. Бид үнэхээр хатуу чанд нууцалж чадсан. Зураг авалтын группын ямар ч хүнд зохиолыг өгөөгүй. Тэр ч байтугай зураач хүртэл зохиолын эхийг авах эрхгүй байлаа. Хэрвээ түүнд шаарлага гарвал тусгай өрөөнд уншиж тэмдэглэгээ хийж дараа нь сейфенд хийх ёстой байв. Жүжигчид ч мөн адил өөрийнхөө хэсгийг л уншдаг байсан. Тухайлбал, Английн жүжигчид хүртэл хүчтэй хамгаалалт, хяналтын дор байсан. Гэсэн ч зураг авалтын үеийн 4000 гаруй зураг алдагдсан. Хулгайчийг бид олсон. Тэр одоо шоронд байгаа.

6

-Та зураг авалтаа төлөвлөснийхөө дагуу хийдэг үү?

-Сайн бэлтгэх хэрэгтэй. Бид эхлээд компьютерт зураг авалтаа хийдэг болохоор талбайд хэрхэн ажиллах маань тооцоологдсон байдаг. Найруулагчийн хувьд эхлээд компьютерт, дараа нь талбайд зураг авалт хийдэгтээ их таашаал авдаг.

6

-Та яагаад “Мюнхен”-ий зургийг авахаар болсон юм бэ?

-Олимпийн наадам дөрвөн жил тутамд болдог. Гэтэл яагаад ч юм 1972 оны Мюнхений олимп дээр Израилийн тамирчдыг хороосон тухай эмгэнэлт хэргийг дурсдаггүй. Олон улсын олимпийн хороо үнэн хэрэгтээ юу болсон талаар албан мэдэгдэл гаргаагүй. Би эдгээр ямар ч гэм зэмгүй  хүмүүсийн үр хүүхдэд зориулан хийсэн юм.

6

-Таныг энэ киноноос болж хайр найргүй шүүмжилсэн?

-Өөрийнхөө нэр хүндийг унагахгүйн төлөө энэ түүхийг сөхөхгүй байж чадаагүй. Би чинь энэ зэргийг ойлгохтойгоо насалсан хүн. Мэдээж хэрэг баруун талаас ирэх цохилтыг би хүлээж байсан. Харин зүүн талаас бас ингэж хүлээж авна гэж бодоогүй. Энэ бүхэн намайг нэг зүйл ойлгоход хүргэсэн. Ойрхи Дорнодод хамгийн том дайсан бол Палестин ч биш, Израиль ч биш. Харин зөвшилцөж чаддаггүйд байдаг юм байна.

6

-Таны киноноос гарсан олон арван шүүмжлэлийн аль нь хоногшин үлдсэн бэ?

-Миний еврей нөхөд “Мюнхен”-ийг Израилийн бодлогыг хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан. Хариуд нь нэг л зүйл хэлэх байна. Энэ түүх бол миний мэдэхээс хамгийн маргаантай хэрэг.

6

-Та “Мюнхен”-ийг Ойрхи Дорнодын байдлыг нааштай болгоно гэж найдсан уу?

-Би дэлхий ертөнцийг сайжруулах тийм кино хийх гэж хэзээ ч зорьж  байгаагүй. Бүр “Шиндлерийн бүртгэл”-ийг хийж байхдаа ч. Миний хувьд Мюнхений олимп дээр юу болсон нь хамгийн чухал. Ядаж миний хүүхдүүд мэдэх хэрэгтэй биз дээ. Ойрхи Дорнодын байдлыг ямар нэгэн ном, кино, урлаг өөрчлөх шидтэй гэж бодохгүй байна.

6

-Оролдох ч хэрэггүй гэж үү?

-Үгүй дээ, оролдох хэрэгтэй. Би энэ кино арилжааных болсон гэж бодохгүй байна. Уран бүтээлчид энэ асуудлыг уран сайхны, баримтат аргаар сөхөж тавих хэрэгтэй. Сайн зүйлд хүрэх найдвар бага ч муу хэрэг болохгүй.

6

-Энэ киног хийхэд хэдий хэр хугацаа шаардагдсан бэ?

-“Мюнхен” зургаан жилийн дараа дэлгэцэнд гарсан.

6

-“Мюнхен”-ийг яагаад сурталчлаагүй юм бэ?

-Үзэгчид бидний төсөөлдгөөс хавьгүй ухаантай. Рекламтай рекламгүй ямар кино үзэхээ мэднэ.

6

-Зарим үзэгчид энэ киног үзээд уйлж байсан. Харин та кино үзээд уйлдаг уу?

-“Амьдралын сайхан он жилүүд” киног үзээд жинхнээсээ уйлсан. Фредрик Марч гэртээ буцаж ирэхэд эхнэр нь мэдэрч коридортоо гардаг. Найруулагч Уильям Уайлер коридорыг бүтэн миль урт дүрсэлсэн байдаг. Тэд коридорын голд уулзах гэж яваад, яваад л…Энэ хэсэг үнэхээр намайг эзэмддэг.

6

-Танд Эн Лигийн “Бөгтөр уул” таалагдсан уу?

-Манай гэр бүл дараа жил Бөгтөр ууланд очиж амарсан.

6

-Таны дараагийн төсөл юун тухай байх бол?

-Би 250 кино камер худалдаж авах гэж байгаа. Тэгээд талыг нь Израиль, нөгөө хэсгийг нь Палестины хүүхдүүдэд өгнө. Тэднийг юу хийдэг, юу иддэг, юугаар тоглодог, найз нөхөд, эцэг, эх, багш нарынхаа тухай болон ямар кино үздэг, ямар дуу сонсдгийг аваарай гэнэ. Дараа нь хүүхдүүд зургаа солилцох болно. Тэд олон адилхан зүйлтэйгээ мэдээд их гайхна гэж бодож байна. Эцэг, эх нь ч мөн адил Израиль, Палестин тийм ч их өөр биш гэдгийг мэдэх болно.

6

-Та гэр бүлтэйгээ хамт байх цаг зав бага бололтой?

-Тийм биш. Гэр бүл маань үргэлж эхний ээлжинд байдаг. Би гэрээсээ гурван сар яваад байхыг хүсдэггүй. Тиймээс миний төсөл бүр хүүхдүүдийн маань хичээлийн хуваариас хамаардаг. Тухайлбал, “Цэрэг Райаныг аварсан нь” киног би зориуд зун авсан. Эхнэр, хүүхдүүдтэйгээ Англи, Ирландад байхын тулд. Бид дөрвөн сар хамтдаа гадаадад байсан. Нэг удаа инээдмийн кино хийх гэтэл эхнэр маань “Чи ийм кино хийхээр наргианч хүн биш” гэсэн.

6

-Таны “Чадвал намайг бариарай” эхний сард л гэхэд 150 сая ам.долларын орлого олсон?

-Үнэнээ хэлье. Энэ кинон дээр ажиллах үнэхээр таатай байсан. Том Хэнкс, Леонардо ди Каприо, Мартин Шин гээд л гайхалтай жүжигчин тоглосон.

6

-Та ямар хоббитой вэ?

-Харь гаригийнхан. Тийм ээ, үнэнээсээ хэлж байна. Юу нь хачин байгаа юм. Хэн нэг  нь лонх, марк цуглуулдаг бол би харь гаригийнхны тухай материал цуглуулдаг. Бас тэд нарт хулгайлагдсан хүмүүсийн тухай.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
bi ch bas iim baij hiij chandna zalhuu gured l bna ldaa
2013-09-02
bibi:
Aguu Nairuulagch, Bas undesherheg uzeltei Evrei shuu.
2013-09-02
88888888888888888888kkkkkkkkkkkk:
898999999999999999999999
2013-09-02
зочин:
Гайхалтай найруулагч шүү Хүн төрөлхтний сайн сайханы төлөө өөрийн авъяас чадвараа зориулсан хүн. Бурхан түүнд агуу авъяасыг бэлэглэсэнд талархаж байна.
2013-09-02