Гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрөгч 8 дугаар сарын 15-ны байдлаар 6481.4 саяам. доллор, үүнээс экспорт 2526.6 сая, импорт 3954.7 саяам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 526.1 саяам. доллар болсон байна. Импорт 346.8 сая ам. доллар буюу 8.1, экспорт 179.3 сая ам.доллар буюу 6.6 хувиарбуурсанбайна.
Тодруулбал, өнгөрөгч сарын 15-ны байдлаар манай гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан аж.
Нийт экспортод нүүрс 25.5, зэсийнбаяжмал 20.1, төмрийнхүдэр 16.5, боловсруулаагүйгазрынтос 11, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.7, бохир ноолуур 7.0, цайрын хүдэр, баяжмал 3, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2 хувь үлдсэн 7.2 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Импортын хувьд өмнөх оны мөн үеийнхээс буурчээ. Автобензин, цагаан будаа, гурил, ачааны машины импорт буурсан бол суудлын автомашины импорт олсон биет хэмжээ 627 ширхэгээр өссөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ