
Эрчим хүчний яам Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлгийг энэ сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Уг хэлэлцүүлэг нь Эрчим хүчний сайд М.Сономпил энэ оны эхээр 2013 оны ОУСЭХА-ын lll ассемблейд оролцох үеэрээ хамтын ажиллагаа, СЭХ-ний бэлэн байдлын судалгаан дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу болж байгаа юм. Энэ хэлэлцүүлэгт гадаад дотоодын мэргэжилтнүүд, IRENA гийн Газрын дарга Гаури Сингх, Энэтхэгийн Сэргээгдэх эрчим хүчний сайдын үүргийн дагуу зочилж буй Газрын дарга зэрэг олон улсын шинжээчид оролцож Монгол улсын СЭХ-ийн хөгжил, нөөц, цаашдын хөгжлийн гарц зэргийг хэрхэн тодорхойлох талаар ярилцах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ