Химийн хорт хийн халдлагад өртсөн Сири
Сирийн нөхцөл байдал хүндхэн байна. Химийн хорт хийгээр олон зуун иргэн хордон нас барж, олон зуун энгийн иргэн эх нутгаасаа дүрвэсээр.
Америкийн тагнуулын албанд энэ сарын 21-ний өдөр өөрсдийн иргэдийн эсрэг Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн тухай баримт материалтай байгаа гэдгээ удаа дараа мэдэгдсэн.
Химийн довтолгооны явцад Дамаскийн дагуул хотын 1429 хүн амиа алдсаны 426 нь хүүхдүүд байсан гэж америкийн баримтад өгүүлсэн байна. Энэ бол Сирийн эрх баригчдын хийж байгаа химийн довтолгооны эхнийх нь биш гэдгийг АНУ-ын зүгээс илэрхийлээд байгаа.
АНУ ба барууны бусад орны эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн учраас Сирийн армийн байрлалуудад цохилт өгнө гэж мэдэгдэж байгаа. Харин Дамаск химийн зэвсэг хэрэглэсэн гэдгээ үгүйсгэж байгаа юм. Энэ нөхцөл байдал даамжирвал дайнд хүрч ч болзошгүй.Дамаскийн хөрш зэргэлдээ Дума хотын Готад химийн хорт бодист хордож нас барсан хүмүүсийн цогцос дунд энэ хүн бяцхан хүүхдийн цогцсыг тавьж байна. (2013.8.21 Bassam Khabieh/Reuters)
Наймдугаар сарын 21-нд болсон Сирийн Готад болсон халдлагын дараа цогцсуудыг харуулсан энэ зураг үнэхээр жинхэнэ гэдгийг баталсан агуулгатай мэдээлэл Shaam мэдээний сүлжээгээр наймдугаар сарын 22-нд цацагдсан. (Uncredited/Shaam News Network, via Associated Press)
Энэ хүн Дамаскийн харьяа Ghuota-д болсон хорт хийн халдлагаас болж нас барсан охиноо тэвэрчээ. 2013.08.21 (Diaa al-Din/Shaam News Network/Handout via Reuters)
Наймдугаар сарын 21-нд Дамасктай хөрш зэргэлзээ Дума, Готад химийн хорт бодист хордож нас барсан хүмүүсийн цогцос. Дамаск зүүн бус нутаг Готад Ерөнхийлөгч Башир Ал Ассадын цэргүүд Лхагва гарагт химийн хорт хийгээр хүүхэд эмэгтэйчүүд нийлээд хамгийн багадаа 213 хүнийг хөнөөжээ. (Bassam Khabieh/Reuters)
Сирийн өмнөд Ракка мужид Ерөнхийлөгч Башар Ал Ассадын агаарын цэргийн хүч пуужингаар галласан газарт энэ залуу үзлэг хийж явна. (Nour Fourat)
Дамаскийн химийн хорт хийн халдлагын улмаас үхсэн нохой. 2013.08.21 (Bassam Khabieh/Reuters)
Хорт хийн халдлагаар амиа алдсан хүмүүсийг хамаатан болон идэвхтэнүүд шалгаж байгаа нь. (Shaam News Network via Reuters )
Дамаскийн хөрш зэргэлдээ Думад болсон Ерөнхийлөгч Башир Ал Ассадын цэргийн хүчний агаарын довтолгоонд өртсөн газар энэ хүн эсэргүүцэл үзүүлж байгаа нь. (Bassam Khabieh/Reuters)
Дамаскийн захад Думад Сирийн босогчид хортой хийн халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсний дараа эмчилгээ хүлээж байгаа Сирийн залуус. (Media Office of Douma via AFP/Getty Images)
Оршин суугчид Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадын мэргэн буучдаас зугтаж байгаа нь. (Muzaffar Salman/Reuters)
Дамаскийн захын Готад болсон хорт хийн халдлагаас болж нас барсан хохирогчдыг баринтаглан, газар эгнүүлэн тавьжээ. Энэ эмэгтэй гашуудан харж байна. (Daya Al-Deen/AFP/ Getty Images)
Хорт хийн халдлагаар нас барсан хүүхдийн биеийг нийтээр оршуулах газрын өмнө зөөж байна. (Ammar Al-Arbini/AFP/Getty Images)
Дамаскийн зүүн захад шалан дээр хорт хийн халдлагын улмаас амиа алдсан хүүхдүүдийг тавьсан байна. (Mohamed Abdullah/Reuters)
Сирийн зүүн хэсэгт орших Ракка мужид Ерөнхийлөгч Башир Ал Ассадын агаарын цэргийн пуужингийн халдлага. Энэ залуу хүүгээ тэвэрсээр бусад энгийн иргэдийн хамт зугтаж байна. (Nour Fourat /Reuters)
Хэд хэдэн цогцсыг Дамаскийн ойр хавьж оршуулж буй нь. (Shaam News Network via Associated Press)
Алеппо төвийн ойролцоох Сала Ал-Диний хананы цоорхойгоор харагдсан Сирийн армийн сайн дурын тэмцэгч. (Muzaffar Salman/Reuters)
Алеппогийн Кобтан тосгонд Сирийн ерөнхийлөгч Башир Ал Ассадын цэргийн эсрэг тэмцсэн цэрэг. (Saad AboBrahim/Reuters)
Алеппо төвийн ойролцоох Сала Ал-Диний байшинд байрласан 15 настай Сирийн армийн сайн дурын мэргэн бууч. 2013.08.22 (Muzaffar Salman/Reuters)
Шалан дээр тавьсан хохирогчдын цогцос. (Shaam News Network via Associated Press)
Дамаскийн ойролцоох Думагийн лалын сүмд амь гарсан охид амарч байна. (Mohamed Abdullah/Reuters)
Дамаскийн ойролцоох Думагийн лалын сүмд амь гарсан хүн хорт хийн улмаас бөөлжиж байгаа нь (Bassam Khabieh/Reuters)
Сакбагийн харьяа Дамаскийн эмнэлэгт сувилуулсан хүү. (Bassam Khabieh/Reuters)
Дамаскийн ойролцоох Думагийн лалын сүмд хорогдсон хүү уйлж байна. (Mohamed Abdullah/Reuters)
Дамаскийн ойролцоо химийн хорт хийгээр хордсон байж болзошгүй хүүхдүүд хүчил төрөгчийн амьсгалын аппарат зүүжээ. (Bassam Khabieh/Reuters)
Сирийн дүвэгчид. Иракийн хойд зүгт байх өөртөө засах Күрдиш нутагт руу дүрвэж байна. Иракийн засгийн газар 3000 дүрвэгсдийн квот тогтоосон. (Thaier al-Sudani/Reuters)
6
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ