Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян эхэллээ

Оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх асуудлыг БШУЯ-ны харьяа их, дээд сургууль, коллежууд өөрсдөө хариуцаж ажилладаг бөгөөд сургууль дээрээ оюутнуудын эрүүл мэндийг хариуцсан эмчтэй байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эмэгтэй оюутнуудын дунд хүсээгүй жирэмслэлт ихэсч, үүнээс болж амь насаа алдах тохиолдол ч гарч байна. Энэ мэтчилэн эхийн эндэгдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас дээрх шийдвэрийг гаргасан байна.
6
Аяны хүрээнд оюутнуудын өмнө тулгардаг асуудал болох гэр бүр төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлтийн талаар оюутнуудад мэдлэг, мэдээлэл олгож, тухайн сургууль дээр нь очиж лекц уншина. Мөн оюутнуудтай ажилладаг байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
6
Тиймээс МОХ, БШУЯ, ХАХНХЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харъяа байгууллагууд, Олон улсын байгууллагын төлөөлөл болох Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг НҮБ-ын Хүн амын сан зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажлын хэсгүүдээр дамжуулан нэлээд хэдэн төрлийн ажил хийхээр болсон бөгөөд эхний ээлжид МОХ-той хамтраад оюутнуудад эрүүл мэндийн тал дээр ямар асуудал тулгардаг талаар судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж.
6
Мөн аяны хүрээнд их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажилладаг эмч нартай зөвлөх уулзалт хийж, тухайн эмчийн оюутны эрүүл мэндийг дэмжин хийж байгаа ажил, тулгамддаг асуудал болон цаашид хэрхэн хамтарч ажиллах тухайгаа ярилцах юм байна.
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны нээлт энэ сарын 06-нд Чингисийн талбайд болно.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ