
Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт Төрийн ордоны А танхимд боллоо.
а
Эхний мэдээллийг Зам тээврийн сайд А.Гансүх өгсөн. Сайншанд-Замын Үүд чиглэлийн хатуу хучилттай замыг ашиглалтад оруулах хугацаа нь ирэх 2014 онд байсан ч гүйцэтгэгч компани нь ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн гэнэ. Харин Сайншандын замыг ирэх пүрэв гаригт хүлээн авах юм байна. Үүний дараа Баянхонгор, Дундговь, Хөвсгөл, Дорнод аймгуудын замууд ашиглалтад орно гэлээ. Мөн аймгуудыг нийслэл хоттой холбох зам барилгын ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд нийт 2900 км автозам хийгдэж буй. Өнөөдрийн байдлаар 1700 км зам хүлээн авсан ба энэ нь сүүлийн дөрвөн жилд хийгдсэн замын бүтээн байгуулалтыг давсан үзүүлэлт. 2009-2012 онуудад улсын хэмжээнд нийт 1300 км авто зам хүлээлгэн өгсөн гэдгийг Зам тээврийн сайд онцолсон.
ө
Дараагийн мэдээллийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Байгалмаа өгсөн. “Шинэ сумын төв” төслийг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, нөгөө нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж, хөрөнгийг шийдвэрлээд байгаа. Эдгээрээс Баянхонгор аймгийн Баянлиг суманд хэрэгжүүлж буй “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцаад ирсэн гэлээ. Тэнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёл, спортын төв, нутгийн хөгжлийн ордон, уурын зуух зэргийг нэг дор төвлөрүүлж цогцолбор байгуулж байна.
а
“Их Модун” компани уг цогцолборыг канад технологиор, канад зөвлөхүүдийн зөвлөгөө авч барьж байгаа гэнэ. Барилга угсралтын ажил 14 хоногийн өмнө эхэлж, ажил гүйцэтгэл 65 хувьтай байгаа аж. Ирэх есдүгээр сарын 20-ноос дотоод заслаа эхэлж, энэ ондоо багтаан цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн хэмээн танилцуулав.
\
Удаах мэдээллийг "Гудамж" төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Б.Батболд өгсөн. “Гудамж” төслийн хүрээнд нийт 33 уулзвар хүлээлгэн өгөхөөс одоогоор 8 уулзвар бэлэн болсон гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Х хорооллын уулзвар, Гурвалжингийн гүүр даваад Ажилчны гудамж хүрдэг уулзварууд ашиглалтад орсон аж. Энэ долоо хоногт Бөхийн өргөө, Тасганы овоо, 3-4 хорооллын эцсийн уулзварууд ашиглалтад орох аж. Энэ үеэр “Гудамж” төслийнхөн товлосон цагтаа ажлаа хийж гүйцэтгэхгүй байна хэмээн Ерөнхий сайдаас дахин зэмлэл хүртсэн.
а
Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй зам засварын ажлыг энэ сарын 15-нд дуусгавар болгоно. Энэ хугацаанд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж, замын түгжрэлийг бууруулж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сонсголон чиглэлийн авто зам, нэгдүгээр хорооллын арын замыг ГССҮТ-тэй холбох замын ажил аравдугаар сард дуусгавар болгоно хэмээн Нийслэлийн Засаг даргын зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр танилцууллаа.
f
Мөн энэ үеэр 22-ын товчооны зам ганц зуны бороог давахгүй эвдэрсэн, энэ мэт жишээ олон бий. Замын чанарт тавих хяналтаа сайжруулж, гэрээний дагуу гурван жилийн хугацаанд засвар арчлалтыг нь сайн хийлгэх шаардлагатай байна гэж Ерөнхий сайд холбогдох сайд нарт анхааруулсан. Ингэхдээ хариуцлагагүй ажилласан, төсвийн мөнгө авчихаад ажлаа хугацаандаа гүйцэтгэхгүй байгаа компаниудыг олон нийтэд ил тод зарлахыг мөн сануулсан.
g
Хамгийн сүүлийн мэдээллийг ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргал Тэрбээр хэлэхдээ “Ургац хураалт эхэлсэн, нийслэлд 26 цэгт шинэ ургацын ногоо худалдаалах цэг байгуулан ажиллуулж байгаа ч эрэлт их байна. Тиймээс нийлүүлэлтийг сайжруулахын тулд хүнсний ногоо борлуулах цөөнгүй тооны цэг барихаар ажиллаж байна. Үүнээс гадна энэ сарын дундуур “Намрын ногоон өдрүүд” уламжлалт үзэсгэлэн худалдаа зохион байгуулна” гэлээ.
f
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ