“Намрын ногоон өдрүүд-2013” болно

img

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2013” арга хэмжээ энэ сарын дундуур болно. Энэ жил улсын хэмжээнд нийт 400 гаруй мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 293 мянган га талбайд үр тариа, төмс 13.8, хүнсний ногоо 7.1, тэжээлийн ургамал  9.4 мянган га талбайд тус тус тариалсан байна.

“Намрын ногоон өдрүүд-2013”-ын хүрээнд ҮХААЯ-наас Хан-Уул дүүрэгт хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бол Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ