Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээг түлхүү сонгоно
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээллийн бааз суурь үүсгэн ажиллаж буй. Ингэснээр тендер зохион байгуулах ажлын арга барилыг сайжруулах, оролцогчдыг дэмжих, тэдэнд ачаалал үүсгэхээс сэргийлэх, хамгийн зөв сонгон шалгаруулалтыг хийх боломж нөхцлийг бүрдүүлэх юм.
g
Одоогийн байдлаар ажил гүйцэтгэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгжийн бүртгэл, үндэсний үйлдвэрлэгч, патент эзэмшигчдийн мэдээлэл, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн аж ахуйн нэгжийн бүртгэл, компаниудын тухай мэдээллийг бүрдүүлж байна.
f
Цаашид уг мэдээллийн бааз суурийг өргөтгөн баяжуулж нийслэлийн бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээг түлхүү сонгох гэнэ. Түүнчлэн ховор шинэ үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж шууд гэрээ байгуулах зэргээр худалдан авалтыг зохион байгуулах боломжийг бүрдүүлэх ажээ.
f
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ