"Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлэг болно

img

  “Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлэг өнөөдөр “Туушин” зочид буудалд эхлэнэ.Энэхүү хэлэлцүүлгийг Эрчим хүчний яам Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэг нь Эрчим хүчний сайд М.Сономпил энэ оны эхээр ОУСЭХА-ын lll ассемблейд оролцох үеэрээ хамтын ажиллагаа, СЭХ-ний бэлэн байдлын судалгаан дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дагуу хийгдэж байгаа юм. Хэлэлцүүлэгт гадаад дотоодын мэргэжилтнүүд, IRENA гийн Газрын дарга Гаури Сингх, Энэтхэгийн Сэргээгдэх эрчим хүчний сайдын үүргийн дагуу зочилж буй Газрын дарга зэрэг олон улсын шинжээчид оролцож Монгол улсын СЭХ-ийн хөгжил, нөөц, цаашдын хөгжлийн гарц зэргийг хэрхэн тодорхойлох талаар ярилцах юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ