Турк дэх Монголын элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ

img

Монгол Улсаас Бүгд найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын Яамнаас БНТУ-д оршин суугаа болон тус улсаар дамжин зорчиж буй Монгол Улсын иргэдэд хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дурьдсанаар “Сирийн нийслэл Дамаск хотын орчим 2013 оны наймдугаар сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэж, олон зуун хүн амь үрэгдсэн. Үүнтэй холбогдуулан АНУ тэргүүтэй олон улсын хүчин Сирийн одоогийн Засгийн газрын эсрэг ойрын үед цохилт өгөхөөр бэлтгэж байна. Иймд 2013 оны есдүгээр сарын 3-н буюу өнөөдрөөс эхлэн байдал тогтворжих хүртэл Сири болон түүний хөрш зэргэлдээ Ливан, Йордан, Ирак, Израйль, Палестин зэрэг улс оронд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сануулж байна. Мөн Сири улстай хил залгаа Түркийн муж, хот, тосгоноор явахгүй байхыг анхааруулъя. Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын Яам, 2013.09.02 Анкара хот” гэжээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1234:
Ýíýõ¿¿ ìýäýãäýë íü Ìîíãîë óëñ Ñèðèéã õèìèéí çýâñýã õýðýãëýñýí, ÀÍÓ-ûã Ñèðèò äîâòëîíî ãýæ ¿çýæ áàéãàà àëáàí ¸ñíû áàéð ñóóðü ãýæ îéëãîæ áîëîõ óó? Õýëæ ºãºõ õ¿í áàéíà óóâ
2013-09-03