Будааны үнэ өсч, махны үнэ буурчээ

img

Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харахад наймдугаар сарын 28-ны мэдээгээр задгайгаар савалсан нэгдүгээр гурилын үнэ 1.2 хувийн өсөлттэй гарсан байгаа юм. Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 8.8 хувиар өссөн байна. Ам.долларын ханш чангарснаас импортоор орж ирдэг өргөн хэрэглээний барааны үнэд ч өөрчлөлт оржээ. Нэгэнт өндөр үнээр авчихсан бараандаа худалдаачид өртгөө шингээн үнийг нэмж зарахаас аргагүйд хүрч байгаа юм. Долларын ханшийн өсөлт бидний өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөөд эхэлсэн нь харагдаж байна.

Харин дотоодоосоо хэрэгцээгээ хангадаг махны үнэ буурсан сайхан мэдээтэй. Энэ нь хичээлийн шинэ жил эхэлсэн, оюутнууд цуглаж буйтай холбоотой болов уу. Сургуулийн төлбөр, хэрэглээний мөнгийг нь өгөхийн тулд эцэг эхчүүд хамгийн түрүүнд хонь малаа борлуулдаг. Ингэснээр махны нийлүүлэлт нэмэгдэж, түүнийгээ даган үнэ нь бага зэрэг ч гэсэн буурсан байна.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Биий:
Аргагүй шдээ. Будааг импортлодог. Доллараар тооцоо хийнэ цаанаа. Мах яах вэ дээ Монголдоо төгрөгөөр л худалдаж авна шүү дээ
2013-09-03