Монгол Улс 2011 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд толгой цохино
Эдийн засгийн тун бодитой дүн шинжилгээ хийдгээрээ зартай The Economist сэтгүүл 2011 онд эдийн засгийн өсөлт нь огцом сайжрах улсуудыг нэрлэхэд манай улс гуравдугаар байрт жагсчээ.
Тус сэтгүүлийн нэрлэсэн эхний арван улсын магнайд Катарын эдийн засгийн өсөлт 15,8 хувьд хүрнэ гэж таамагласан бол Гана 12 хувь, Монгол бараг 11,9 хувийн өсөлтөөр удаахь байруудад орсон байна. Манай улсын дараагаар Эфиоп, БНХАУ, Энэтхэг, Узбекистан, Зүүн Тимор, Лаос зэрэг улсууд бичигджээ. Харин Испани, Итали зэрэг улсын эдийн засгийн өсөлт хамгийн удаашралтай байх төлөвтэй байгаа ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ