
Өнгөрөгч наймдугаар сарын 1-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар шоронд биш, эмнэлэгт “ялаа эдэлж” байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн. Тэрээр эмнэлэгээс гараад удалгүй БНСУ-д очиж эмчлүүлэхээр явсан бөгөөд энэ үеэр “Ц.Оюунбаатарыг буцаан татаж, Н.Энхбаярыг гишүүн болгох гэнэ” гэсэн яриа гарсан ч боломжгүй хэмээн намынхан нь мэдэгдсэн юм.
Өмнө нь Н.Энхбаярт “олон эрхтний архаг дутмагшил” буюу “эсийн алдагдал” гэдэг өвчин туссан тул Монголд эмчлэгдэх боломжгүй хэмээн оношилж байсан. Солонгосын эмч нар мөн уг оношийг баталсан бөгөөд одоогоор хоёр ч хагалгаа хийлгээд байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн.
Харин маргааш МАХН-ын нэр бүхий албан тушаалтнууд БНСУ-ыг зорин намын даргатайгаа уулзахаар хүлгийн жолоо залах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ