Хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэхээ гардана
ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв маргааш нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Уг өдөрлөгөөр Барилгын цахилгаанчин, засал чимэглэлчин, сантехникч, гагнуурчин, бетон арматурчин зэрэг найман мэргэжлээр тус төвийг төгссөн хүмүүжигчид мэргэжлийн зэргийн үнэмлэхээ гардах аж. Мөн ажил олгогч байгууллагууд төгсөгчдийг ажлын байраар хангах, хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ уулзаж сурсан зүйлээ тайлагнах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ