ШУТИС-ийн оюутнууд суулт зарлаж байна

img

ШУТИС-ийн оюутнууд сургалтын төлбөрөө нэмсэнийг эсэргүүцэж байна. Тус сургуулийн сургалтын төлбөр 13,9 хувь, оюутны дотуур байр 70-100 хувиар нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан ШУТИС-ийн оюутны холбооныхон сургуулийнхаа ТУЗ-ийн дарга Д.Одхүүтэй уулзаж, сургалтын төлбөр нэмэгдсэн тухай асуудлаар ярилцах гэсэн боловч зөвшөөрөхгүй байгаа аж.

.

Оюутнууд сургуулийнхаа ТУЗ-д хандан үр ашиггүй зардлаа бууруулах болон төлбөр нэмэгдсэн шалтгаанаа тайлбарлахыг хүсч байгаа юм. Өнгөрсөн жил оюутны байрны үнэ 280 мянган төгрөг байсан бол сургалтын төлбөрийн дундаж кредит 44 мянга болон өсчээ. “Оюутнууд сургалтын төлбөр, дотуур байрны үнэ нэмэгдсэн боловч түүнтэйгээ уялдан өөрчлөгдсөн зүйл байхгүй. Дусаал гоожсон лаборатори, хугархай сандалтай ангиуд хэвээр байгаа. Сургуулийн захиргааны буйдангуудаа шинэчлэхийн оронд үнийгээ засах хэрэгтэй” гэж байлаа.

.

ШУТИС-ийн ТУЗ-д хуулийн дагуу хамт олны хурлаас сонгогдсон оюутны төлөөлөл байхгүй бөгөөд багш нар өөрсдөө оруулсан дөрвөн оюутан байдаг аж. Мөн ТУЗ-ын хурал өнгөрсөн долдугаар сард буюу оюутнууд амарсан үед болж, төлбөр нэмэх асуудлаа хэлэлцсэн байна.

.

Дээрх асуудлаар БШУ-ны сайд Л.Гантөмөрт албан тоот хүргүүлээд 21 хонож байгаа бөгөөд хариуг нь хүлээж байгаа аж. Үүнээс гадна цаашид тохиролцоонд хүрээгүй тохиолдолд сургуулийнхаа ТУЗ-ыг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд өгөхөөр бүх баримт бичгийг бүрдүүлсэн гэнэ.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocin:
ynen szdee,jahaaraa szynaltai zahirlyyd dyraaraa hubiin syrgyyli biczdee,ynee nemdeg baina,ter dotyyr bair bagcz nar t $oor calinjaagyi bizdee,estoi neg hiceeliin syrgalt gej ogt czanargyi gyrildsan umaa zil byr ui zaasan gej ynee cadiggyi nemdeg um,syy,sain syy,erni gadaadad oiutnuud uuriin ornii irgendee yne tylbergyi baidag,deerni ahiu hangamj gej tasarhai,mongol jduu baiz,dendyy um
2013-09-04
saraa:
demiirch baih shiw deee ene 2 naraa,Garts
2013-09-03
NaraaLFC:
Би МУИС-ынх гэтэл энчээ нэг Кредитын төлбөр 55900 төгрөг байна. Би лав энчээ хэнийг ч суулт хийж байгааг харсангүй. ШУТИС-ын оюутнууд яачаад байдаг байна аа... Амьдрал хэцүү байгаа нь үнэн гэхдээ суулт хийгээд олигтой өөрчлөлт гарахгүй гэдгийг ойлгоод суултынхаа оронд ажил хийж байсан нь дээр биз/....
2013-09-03
Garts:
Er ta nar surguuliasaa garaad tulburuu tuldug busdiigaa oruulbal yasan um be?
2013-09-03