М.Жадамба: МСҮТ суралцах оюутны тоо өссөн

img

2013-2014 оны жичээлийн жилд МСҮТөвд 26 мянган оюутан суралцахаар болжээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Энэ талаар Хөдөлмөрийн яамны мэргэжлийн боловсрол сургалтын газрын дарга М.Жадамбаас тодруулахад “Манай яамны зүгээр МСҮТ-ийн захирлуудад төгсөгчдөө ажлын байртай болгосон байх үүргийг өгөөд байна. Өөрөөр хэлбэл, МСҮТ-ийг төгсөх хүүхдүүдийн тухай мэдээллийг сургууль төгсөхөөс зургаан сарын өмнө Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөрийн биржид байршуул гэсэн шаардлагыг тавьсан. Үүний үр дүнд МСҮТ суралцах оюутны тоо өссөн. Гэхдээ зарим оюутнууд маань төлөвшөөгүй байна. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн хичээлийн сургалтын хөтөлбөртөө харьцааны соёлд төлөвшүүлэх хичээлийг нэгдсэн журмаар заахаар болсон” хэмээн ярив.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ