Инженерийн шугам сүлжээ шинэчлэхээр боллоо

img

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын эрчимжүүлэх тухай хэлэлцсэн байна. НИТХ-ын 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 6/27 дугаар тогтоолоор Орон сууцны хороолол доторх шугам сүлжээг хонгилийн системд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү төсөл арга хэмжээнээс үлдэж байгаа 324.3 сая төгрөгийг 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай инженерийн шугам сүлжээ шинэчлэх, аваарийн нөөц бэлтгэх ажилд зарцуулахаар болжээ.

Тухайлбал, БЗД-ийн 16-р хорооллын УС-15 ЦТП-ийн бойлерийн халаах гадаргууг нэмэгдүүлэх,ЧД-ийн 23-р сургуулийн дулааны шугамын холболтыг өөрчилж 4а магистральд шилжүүлэх, СХД-ийн  Жаргалант тосгоны Захирагчийн алба, сургууль дотуур байр, цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, багш, ажилчдын байрны дулааны шугамыг сольж шинэчлэх зэрэгт зарцуулахаар болсон байна.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ