Барилга дээрээс хүн унажээ

img

"UB town" хотхоны урд талд барьж байгаа "Royal house" констракшнийн барилга дээрээс хүн унаж гэмтжээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиход Архангай аймгийн Их тамир сумын харьяат 28 настай З гэгч нь тус констракшнийн барилга дээр ажиллаж байгаад унаж гэмтсэн байна. Одоогоор түүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Ослын шалтгааныг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Барилгын салбарт осолдсон хүний тоо байлдаанд явсгаас олон болж байх шиг байна. Салбарын сайд, хөдөлмөрийн сайд хоёрт хамаагүй юм байх даа.
2013-09-03