“Оюутан цэрэг” хөтөлбөр ирэх оноос хэрэгжинэ

img

МОХ-оос санаачлан их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаадаг болох тухай “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Ерөнхийлөгчид санал болгож, өнгөрсөн зургадугаар сард Засгийн газар баталсан.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийг ирэх оны хавраас эхлэн хэрэгжүүлэх юм байна.

 Уг хөтөлбөрөөр их, дээд сургуульд сурч буй оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хааснаар цэргийн үүрэгтний үнэмлэх авах боломжтой. Тэд гурван жилийн турш дөрвөн сараар алба хаахад нэг жилийн хугацаанд цэргийн алба хаасантай тэнцэх юм. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг оюутнууд төдийгүй эцэг эхчүүд дэмжиж байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эсэргүү:
хэнд хэрэгтэй юм. хайран төсөв, мөнгө, эдийн засгаа яаая гэж байхад.
2013-09-04
ангааа:
зуны 4 сар гэхээр чинь хичээлээсээ нэг сар хоцрох гээд байгаа биздээ. нэгэнт ийм халтуурын юм хийж баталж байгаагаас хойш нэг зуны 90 хоногоор хийгээд 9 сараар л тооцон дүйцүүлээд болгочихооч.
2013-09-04
byambaa:
heden saraas tatah yum haana haah yum be
2013-09-03
өыйбө:
Оооооо наад нэг юмаа эрт зохион байгуулж байхад яадаг юм бэ?
2013-09-03