С.Дэмбэрэл: Хэн нь ч хэнийгээ Үндсэн хуулийн цэцэд өгч болно
УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат өчигдөр Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тухайгаа олон нийтийн сүлжээгээр бахархалтай нь араггүй зарласан.
Тухайлбал, А.Мөнхбат “УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал хашиж болохгүй хэмээн заасан байдаг. С.Дэмбэрэл үүнийг ноцтойгоор зөрчиж, одоог хүртэл Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг толгойлсоор байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй асуудал” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн юм.
Харин уг асуудалд С.Дэмбэрэл гишүүн өөрийн тайлбараа хийжээ. Тэрбээр “Би ямар тайлбар хэлхэв дээ. Хэн нь ч хэнийгээ Цэцэд өгч болно. Хуульд номоороо яваг” гэжээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ