
Йемений ерөнхийлөгч Али Абдулла Салех огцрох болсноо албан ёсоор зарлалаа.
Тэрбээр хөрш Саудын Арабын нийслэл Эр Рияд хотноо албан ёсоор огцрохоо баталж буйг илэрхийлсэн албан бичигт гарын үсэг зурж байгаа нь арабын телевизүүдээр шууд цацагдсан байна.
Тэрбээр Йемен улсын төрийн эрх мэдлийг дэд ерөнхийлөгчдөө шилжүүлж, 90 хоногийн дотор сонгууль явуулахаа мэдэгдсэн байна.
Олон улсын ажиглагчид Салехын энэхүү алхмыг асуудлыг эцсийн цэгт тулгасны дараа аргагүйн эрхэнд хийж буй цаг хожсон явдал хэмээн тэмдэглэж байна.
1978 оноос хойш Йемений төрийн эрхийг барьж буй Али Абдулла Салех өдгөө 69 настай бөгөөд түүний эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн тус улсад энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн юм.
Тэрбээр удаа дараа огцорч байгаагаа мэдэгдэж цаг хожих бодлого баримталж байсан юм. Харин энэ удаа түүнийг албан ёсоор огцорч байгаагаа баталлаа хэмээн тэмдэглэж байна.
Йеменд ч үүнтэй зэрэгцэн сөрөг хүчнийхэн, тэмцэгчид баяраа тэмдэглэж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ