
Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазрууд нь зам засвар тэмдэглэгээ, ногоон байгууламж, тохижилт, борооны болон үерийн ус зайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Эдгээр байгууллагууд нь ажлын нэгдмэл уялдаагүй, үр ашиггүй зардал ихээр гаргаж байна. Түүнчлэн 686 хүний орон тоотой боловч улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. 155 машин механизмтай боловч ажиллаж байгаа нь цөөхөн тул сул зогсолт ихтэй ажилладаг. Тиймээс эдгээр гурван газрыг татан буулгаж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” байгуулахыг Тэргүүлэгчид хэлэлцэн 100 хувийн саналаар баталж, энэ сарын 9-ний өдрөөс байгуулахаар боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ