Тендерт оролцогчдод зориулсан сургалт боллоо

img

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтад олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг бий болгох үүднээс нийгмийн 500 гаруй идэвхитэй төлөөллийг эгнээндээ багтаасан JCI  Монгол байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Энэ удаад тус байгууллагатай хамтран тендерт оролцогчдыг чадавхижуулах зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ” сургалт семинарыг зохион байгуулсан байна.

а

Уг сургалтад тендер сонирхогчид, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд тус газрын бүтэц, хууль эрхзүйн орчин, төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн баталдаг талаар мэдээлэл өгсөн.

а

Мөн олон нийтэд хэрхэн мэдээлдэг тухай, тендерийн баримт бичгийн агуулга, түүнийг ойлгох, судлах аргачлалын талаар, тендертэй холбоотой судалгаа, төлөвлөгөөг хэрхэн гүйцэтгэх тухай төгсгөлд нь тендерт бэлтгэх, анхаарах зүйлсийг загвар жишээн дээр тайлбарласан.

ө

Сургалтын төгсгөлд аж ахуйн нэгж, иргэдийг чадавхижуулахад анхаарал тавьж, мэдээ мэдээллээр хангаж нэг ижил гараанаас өрсөлдөх боломжийг бүрдүүлж өгч байна гэж оролцогчид  үнэлж байв. Түүнчлэн нийслэлд бүтээн байгуулалт нэгдсэн нэг бодлоготой явагдаж байгааг сайшааж, үүн дээр тендер зохион байгуулалт шуурхай, элдэв хардалт сэрдэлт төрөхөөргүй орчинг бүрдүүлэн ажиллаж эхэлснийг дэмжихээ илэрхийлсэн юм.

ө

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ