Хөрөнгө оруулагчид эргэлзэж байна
Уул уурхайн ажил, ашигт малтмалын экспорт багассан энэ үед манай Засгийн газрын тодорхойгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтыг эрс бууруулаад байгаа. Энэ нөхцөл байдалд болж буйг “Invest Mongolia” чуулга уулзалтаар хөрөнгө оруулагчдын байр байдал, монголын талаас юу хүлээж байгаа, тэдэнд ямар эрх зүйн орчин, нөхцөл байдал хэрэгтэй байгаа зэрэг мэдээлэл тодорхой болох юм.
1
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох сонирхол эрс багассан нь уулзалтад оролцогсдын тооноос харагдаж болохоор байв. Өнгөрсөн жилүүдэд “Invest Mongolia”-д 300 гаруй компанийн 500 гаруй хүн оролцсон байдаг. Энэ жил 60 гаруй илтгэгч, 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Зохион байгуулагчид “Монгол төгрөг доллартай харьцах ханш 1600 болсон нь гадаад хөрөнгө оруулагчид Монголоос хөрөнгөө татаж байгаагийн нэг илрэл юм. Засгийн газраас 2011 онд гадаад хөрөнгө оруулалтыг хязгаарлах арга хэмжээ авч байсан. Гэтэл гадаадын улс орнууд хөрөнгө оруулалт татахыг ихээр хичээж байна. Монголчууд өөрсдийгөө эргэн тойрныхоо улсуудтай харьцуулж гадаад хөрөнгө орууулалт үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бодох цаг нь болсон” гэж байлаа.
1
Чуулганд Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон бусад бизнесийн, төсвийн байгууллагын төлөөлөгчид оролцож уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьж байгаа юм. Чуулга уулзалтаар доорх арван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тодруулбал,
-“Оюутолгой” болон “Рио Тинто” хоорондын санхүүгийн төслийн үйл явц
-Нүүрсний салбар алдагдалтай байгаа энэ үед Тавантолгой компанийн нүүрс олборлолтын тухай
-Хөрөнгө оруулалтын хууль болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг хэлэлцэх, энэхүү хууль тогтоомж нь хөрөнгө оруулагчдад өгөөжтэй эсэх
-Монголын банкны систем болон Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн авч чадах эсэх
-Эдийн засгийн өсөлт болон гадаад хөрөнгө оруулалтын бууралт, төгрөгийн ханшийн сулралын чиг хандлагыг яавал зогсоох
-Ерөнхий сайдын Япон дахь айлчлал ямар утга санаа агуулж байгаа талаар
-Томоохон дэд бүтцийн төслийн үйл явц, ирээдүйн төлөвлөгөө
-8 хувийн зээлийн ачаар өсөж буй үл хөдлөх хөрөнгийн үнэ хэр удаан үргэлжлэх эсэх
-Татварын тухай багц хуулийн төсөл, түүний утга агуулга
-Экологид ээлтэй ногоон Монгол, цахим засаглал зэрэг удаан хүгацааны бодлогын тухай зэрэг сэдвүүд багтсан байгаа юм. Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ