“Бизнес ба хүний эрх” сэдэвт сургалт эхэллээ
Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, Данийн хүний эрхийн хүрээлэн, Фридрих Эбертийн сантай хамтран "Бизнес ба Хүний эрх” сэдэвт сургалтыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 06-ныг хүртэл зохион байгуулж байна. Тус сургалт нь хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулах, сургалтын модуль стратегийн төсөл боловсруулах, сургагч багш бэлтгэх зорилготой юм. Сургалтын хөтөлбөр нь хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах талаар бизнес эрхлэгчид болон бизнесийн байгууллагуудад ажиллагсдын мэдлэг, ойлголт, хандлага хүлээх үүрэг хариуцлага, манлайллыг дээшлүүлэхэд чиглэдэг. Уг сургалтыг Данийн Хүний эрхийн Хүрээлэнгийн сургагч багш нар тусгай хөтөлбөрийн дагуу явуулах бөгөөд ХЭҮК-ын ажилтнууд болон хүний эрх, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно. Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ